Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зээлийн батлан даалтын сантай санамж бичиг байгууллаа

МҮХАҮТ болон “Зээлийн батлан даалтын сан” хамтран ажиллах Санамж бичиг шинэчлэн байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зээлийн батлан даалтын сантай санамж бичиг байгууллаа
Зээлийн батлан даалтын сантай санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

МҮХАҮТ болон “Зээлийн батлан даалтын сан” хамтран ажиллах Санамж бичиг шинэчлэн байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Танхимын гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнесийн зөвлөлийн гишүүдэд зээлийн батлан даалтын үйл ажиллагааг таниулах, батлан даалтад хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргэнэ. Мөн бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө дутагдалтайгаас зээл авах нөхцөлийг хангадаггүй байдлыг бууруулж санхүүжилтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах юм.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх асуудлын талаар хамтарсан судалгаа явуулах, судалгааны үр дүнгээр ном товхимол, гарын авлага гаргах, хамтарсан сургалт зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: МҮХАҮТ

Хуваалцах