Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлттэй албан хаагчдын анхааралд!

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлттэй албан хаагчдын анхааралд!
Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлттэй албан хаагчдын анхааралд!. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг 2022 оны 06 дугаар сарын 30 өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажилласан төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний алба хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдан гэрээ байгуулсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг дээрх хугацаанд дахин хойшлуулж байна.

Бид халдварт өвчний тархалтаас сэргийлэх үүднээс иргэдийн хүсэлтийг дараах байдлын аль нэг хэлбэрээр хүлээн авах болно. Үүнд:

1. Линк дээр дарж маягтыг бөглөх: https://bit.ly/3sRTYqr

2. 86116953 дугаарын утсанд мессэж илгээх

Зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргах хугацаа: 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл хүлээн авна.

Нийслэлийн Орон Сууцны Корпораци

Хуваалцах