Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зээлийн ерөнхий гэрээ байгуулав

ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ Банкны Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга ноён Ли Роугутай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг барих тухай Зээлийн ерөнхий гэрээг Төрийн хүндэтгэлийн ордонд байгу

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зээлийн ерөнхий гэрээ байгуулав
Зээлийн ерөнхий гэрээ байгуулав. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ Банкны Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга ноён Ли Роугутай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг барих тухай Зээлийн ерөнхий гэрээг Төрийн хүндэтгэлийн ордонд байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Орон Сууцны 7-р Хороолол Төслийн Г-1 болон Г-2 хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох Бээжин Юни Констракшн Групптэй хамтран бүтээн байгуулах юм.
Мөн ТОСК нь тус групптэй “Буянт-Ухаа-2” төслийн 2-р хэсэгт 4320 айлын орон сууцны хорооллыг мөн БНХАУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл аван барих тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хуваалцах