Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив.

50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм.

Энэ хөрөнгөөр:

- Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих

- Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх

- Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах

- Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай тоноглол бүхий автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Зээлийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг байгуулах төслийг хэрэгжүүлж дууссан байна.

Хуваалцах