Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ

Зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 (21.0%) их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ
Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ. Зураг: МҮОНРТ

Зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 (21.0%) их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс нь иргэдийн зээлийн үлдэгдэл 4.1 (18.6%) их наяд төгрөгөөр, хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 3.5 (26.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 39.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.8 (21.0%) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 423.1 (31.9%) тэрбум төгрөгөөр өсөв.

Чанаргүй зээл 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 289.8 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хуваалцах