Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зээлийн үлдэгдэл хөрөнгийг орон сууц, дэд бүтцийн салбарт зарцуулах боломжтой гэв

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру-г хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зээлийн үлдэгдэл хөрөнгийг орон сууц, дэд бүтцийн салбарт зарцуулах боломжтой гэв
Зээлийн үлдэгдэл хөрөнгийг орон сууц, дэд бүтцийн салбарт зарцуулах боломжтой гэв. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру-г хүлээн авч уулзлаа. Монгол, Солонгос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай улсад нэлээдгүй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа Элчин сайд онцолсон.

2011 онд хоёр орны Засгийн газрын хооронд байгуулагдсан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр орон сууц, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх тодорхой төслийн саналыг боловсруулж Солонгосын талд тавихаар боллоо.

Мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж өгөхийг сайд Д.Цогтбаатар хүссэн бөгөөд цаашид үл хөдлөх хөрөнгийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хуваалцах