Зээргэнийг ашиглан аяга, таваг угаагч үйлдвэрлэжээ
Дорнод аймгийн залуус орон нутагтаа аяга, таваг угаагч үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн залуус орон нутагтаа аяга, таваг угаагч үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тал хээрийн бүсэд ургадаг Зээргэнэ хэмээх эмийн ургамлыг ашиглан энэхүү бүтээгдэхүүнийг хийсэн байна. Уг бүтээгдэхүүнийг бактерийн эсрэг, энгийн аяга угаагчаас хоёр дахин өтгөн, элдэв хурц үнэргүй, хүний биед сөрөг нөлөөгүй гэж үйлдвэрлэгчид хэлж байна.
Орон нутагт импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох,чанарын баталгаатай энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн өмнө бүхий л түүхий эд,сав баглааг Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэхийн хамт бэлэн бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг байнга хянаж байгаа юм байна.





















