Зеленский ОХУ-ын ерөнхийлөгчийг уулзалт хийхийг уриаллаа
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс орноо тойрсон хямралыг шийдвэрлэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг уулзалт хийж, ярилцахыг санал болгожээ.
Мэдээллийн алба

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс орноо тойрсон хямралыг шийдвэрлэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг уулзалт хийж, ярилцахыг санал болгожээ.
Тэрбээр энэ тухай бямба гарагт Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр хэлсэн байна. Тэрээр ОХУ юу хүсч байгааг мэдэхгүй учраас яриа хэлэлцээ хийхийг хүсч байна гэжээ. “Европ болон дэлхийн аюулгүй байдлын бүтэц "бараг сүйрсэн". Үүнийг засах талаар бодоход хэтэрхий оройтсон, оронд нь шинэ систем бий болгох цаг болсныг” тэрээр мэдэгдэлдээ дурджээ.
Бага хурлын үеэр Зеленский Германы канцлер Олаф Шольц, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын дэд ерөнхийлөгч КамалаХаррис нартай уулзалт хийж, Украины нөхцөл байдлын талаарх хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстойг баталсан тухай эх сурвалжууд мэдээллээ.


















