Зэрлэг амьтдад зориулан хөв байгуулжээ
Их говийн дархан цаазат газрын Ямаан ус, Ёндонгийн ус болон Гашуун тамганы ус гэх газруудад зэрлэг ан амьтдад зориулан ундны усны хөв байгуулжээ.
Мэдээллийн алба

Их говийн дархан цаазат газрын Ямаан ус, Ёндонгийн ус болон Гашуун тамганы ус гэх газруудад зэрлэг ан амьтдад зориулан ундны усны хөв байгуулжээ. Ингэж хөв байгуулснаараа байгалийн жамаар нь усыг хурааж, амьтад ундаалах боломжтой боллоо.
Ихэнхдээ багахан ус шүүрч, ихэнх нь халуунд ууршаад, эсвэл хөрсөндөө эргээд шингэчихдэг юм байна. Говийн энэ бүсэд ус бол амьдралыг тэтгэгч тул хөв нь усыг тодорхой хэмжээнд уусгалгүй хадгалаад байх нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.




















