Зэрлэг амьтдыг нэвтрүүлэх гарцны стандарттай болжээ
Авто болон төмөр зам барихад зэрлэг амьтдыг нэвтрүүлэх гарцны стандарттай болжээ. Ингэснээр амьтдыг төмөр замын өргөст тор, засмал зам, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд өртөхөөс сэргийлнэ гэж үзэж байна.
Мэдээллийн алба

Авто болон төмөр зам барихад зэрлэг амьтдыг нэвтрүүлэх гарцны стандарттай болжээ. Ингэснээр амьтдыг төмөр замын өргөст тор, засмал зам, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд өртөхөөс сэргийлнэ гэж үзэж байна. Түүнчлэн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шинэ стандартын дагуу зэрлэг болон тууртан амьтдын нэвтрэх гүүр, хоолой нүхэн гарцыг шийдвэрлэж өгчээ. Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Лхагвасүрэн ярилаа.
Сонсогч та бүхэн өнөөдөр 18:00 цагаас “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөс илүү дэлгэрэнгүйг сонсоорой.


















