Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэрлэг амьтдын байршил нутгуудад биотехникийн арга хэмжээ авчээ

Зэрлэг амьтдын байршил нутгуудад цас их орсоны улмаас идэш тэжээлийн хомсдол үүсч байгаа газруудын судалгаа гарган, он гарсаар 2 дахь удаагийн биотехникийн арга хэмжээ авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэрлэг амьтдын байршил нутгуудад биотехникийн арга хэмжээ авчээ
Зэрлэг амьтдын байршил нутгуудад биотехникийн арга хэмжээ авчээ. Зураг: МҮОНРТ

Зэрлэг амьтдын байршил нутгуудад цас их орсоны улмаас идэш тэжээлийн хомсдол үүсч байгаа газруудын судалгаа гарган, он гарсаар 2 дахь удаагийн биотехникийн арга хэмжээ авчээ.

Энэ удаад Баян-Уул сумын Эрээн даваа, Баянхан, Нэртийн гол, Онон гол, Ар дархинт, Гунатын адаг, Могойтын горхи зэрэг газруудыг онцлон “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай” хуулийн хүрээнд сумын байгаль хамгаалагчид болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тус газруудад 3 тн хужир шүү, 300 кг давс, 300 боодол өвс тавьж өглөө.

Эдгээр газарууд нь халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуудын үндсэн байршил нутаг бөгөөд цагаан зээр ч олноор нутаглаж байна. Зээрэнд тандалт хийхэд ямар нэг өвчний шинж тэмдэг ажиглагдсангүй.

Биотехникийн ажлыг аль болох айлын малаас хол, зэрлэг амьтдын шинэ мөр, ялгадас бүхий газрыг сонгон, булаг рашаан, задгай ус, ус цуглах газар, бороо, шар усны үеэрт урсахгүй тэгш гадаргууд хужир шүүг тавьж, багцлах болон тараах аргаар гүйцэтгэж байна.

Урьд жилүүдэд биотехник хийгдсэн газруудаар мониторинг хийхэд тавьсан хужрыг идэж дуусгасан төдийгүй тус газрыг ухаж идсэн байдалтай байсан нь энэ ажлын үр дүнтэйг харуулж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яам


Хуваалцах