“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино орлогоороо тэргүүлж байна
ШӨХТГ-аас кино театруудад гарч буй монголын дэлгэцийн уран бүтээлүүдийн орлогын мэдээллийг долоо хоног бүрт нийтэд зарладаг болсон.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас кино театруудад гарч буй монголын дэлгэцийн уран бүтээлүүдийн орлогын мэдээллийг долоо хоног бүрт нийтэд зарладаг болсон.
Өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино тэргүүлжээ. Тус кино нэг долоо хоногт 141,781,500 төгрөгийн ашиг олсон байна. Харин үүний араас “Микроны босс” 79,231,500, “Ганц бие бүсгүйчүүд” 50,306,000, “Голланд сарнай” 14,394,00 төгрөгийн орлогоор "жагсчээ".


















