Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зэрлэг үхрийн сүргийг хиймэл дагуулаас ажиглах системийг хөгжүүлж байна

Австрали улсын умард нутгаар 22 мянга орчим зэрлэг үхрийн сүрэг бэлчдэг. Тэдгээрийн байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө хэмжихийн аргагүй гэж Австралийн хөдөө аж ахуйн салбарынхан тайлбарлаж байна. Нэг зэрлэг үхэр дунджаар сэрвээний өндөр нь 1 метр 88 см, 1 тонн га

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэрлэг үхрийн сүргийг хиймэл дагуулаас ажиглах системийг хөгжүүлж байна
Зэрлэг үхрийн сүргийг хиймэл дагуулаас ажиглах системийг хөгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Австрали улсын умард нутгаар 22 мянга орчим зэрлэг үхрийн сүрэг бэлчдэг. Тэдгээрийн байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө хэмжихийн аргагүй гэж Австралийн хөдөө аж ахуйн салбарынхан тайлбарлаж байна. Нэг зэрлэг үхэр дунджаар сэрвээний өндөр нь 1 метр 88 см, 1 тонн гаруй жинтэй байдаг. Зэрлэг үхэр нь өвс ургамал ялгалгүй их хэмжээгээр идээшилдэг тул ийм их хэмжээний зэрлэг үхрийн сүрэг ногоон талыг талхалж байна гэж үздэг байна. Тиймээс тэдгээрийн тоо толгойг нарийн тогтоож, хаанаас хаа хүртэл нүүдэллэн бэлчдэгийг тогтоохын тулд хиймэл дагуулаас хиймэл оюуны тусламжтай байршил тогтоох системийг Австралийн эрдэмтэд хөгжүүлж эхэлсэн байна.

Одоогоор энэ системийг ашиглалтад оруулахын тулд 22 мянга гаруй зэрлэг үхэрт GPS төхөөрөмж байршуулах шаардлагатай байгаа тул нутгийн малчид, уугуул иргэдээс тусламж хүсээд байгаа юм байна.

Хуваалцах