"Зэрлэгүүдийг хүлээхүй" киног албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна
“Black Stallion” продакшны продюсер Б. Гантулга тус киноны зохиолыг уугуул иргэдийн хэл ярианд оруулж, Монгол хэлийг санал болгон батлуулснаар туслах дүрийн сонголтод Монгол уран бүтээлчдээ урин оролцуулах боломжийг нээсэн билээ.
Мэдээллийн алба

“Black Stallion” продакшны хамт олон "Зэрлэгүүдийг хүлээхүй" киног албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна.
Нобелийн шагналт зохиолч Ж.М.Коэтзи энэхүү зохиолоороо “Жинхэнэ зэрлэгүүд гэж хэн бэ” гэсэн асуултыг хөндөн тавьсан бол бүтээлийг Оскарын наадмын хоёр удаагийн номинэт, Каннын кино наадмын шагналт найруулагч Ciro Cuerra найруулж, гол дүрд бүтээснээрээ нэрт жүжигчин Оскарын шагналт Марк Реланк, Жонни Деф, Роберт Фатинсон зэрэг олон алдартан тоглосон бол эмэгтэй гол дүрийг Монгол Улсын жүжигчин Б.Ганчимэг бүтээснээрээ онцлогтой.
“Black Stallion” продакшны продюсер Б. Гантулга тус киноны зохиолыг уугуул иргэдийн хэл ярианд оруулж, Монгол хэлийг санал болгон батлуулснаар туслах дүрийн сонголтод Монгол уран бүтээлчдээ урин оролцуулах боломжийг нээсэн билээ.
Үүний үр дүнд 50 гаруй фото үзэгчийн шалгаруулалтаас Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ болон олны хэсгийн нийт 14 уран бүтээлчийг кино группийн зүгээс сонгон урьж ажилласан байна.


















