Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зэв-21” хамтарсан сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө

“Зэв-21” хамтарсан сургалт, дадлагын хоёрдугаар шатны сургалт буюу инженерийн сургалт “Гар хийцийн тэсрэх зүйлтэй тэмцэх арга, ажиллагаа” сэдвийн хүрээнд 5 долоо хоногийн хугацаанд амжилттай явагдаж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зэв-21” хамтарсан сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө
“Зэв-21” хамтарсан сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдал, дэмжлэгийн 5 дугаар бригадтай хамтран зохион байгуулсан “Зэв-21” хамтарсан сургалт, дадлагын хоёрдугаар шатны сургалт буюу инженерийн сургалт “Гар хийцийн тэсрэх зүйлтэй тэмцэх арга, ажиллагаа” сэдвийн хүрээнд 5 долоо хоногийн хугацаанд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү сургалтын хаалтад зориулсан ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар, АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдал, дэмжлэгийн 5 дугаар бригадын инженерийн бүлгийн дарга, ахмад Старк Стин болон сургалтад хамрагдсан инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нар оролцлоо. Энэ үеэр сургалтад хамрагдсан офицер, ахлагч нарт АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдлын дэмжлэгийн 5 дугаар бригадын инженерийн бүлгийн дарга, ахмад Старк Стин “Сертификат” гардуулж баяр хүргэсэн юм.

Мөн сургалтыг зохион байгуулсан багийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм гэж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэвлэл “Соёмбо” сонин мэдээллээ.

Хуваалцах