Зэвсэглэсэн хүмүүс Крымын нисэх онгоцны буудлыг эзлэжээ
Украины Крым мужийн засаг захиргааны төв Симферополь хотын нисэх буудал руу өнгөрсөн шөнө зэвсэглэсэн хүмүүс нэвтэрсэн гэсэн мэдээллийг Украины хэвлэлүүд олон нийтэд цацлаа. Гэрчүүдийн хэлж байгаагаар, зэвсэглэсэн хүмүүс нь тоогоор 150 орчим, тусгайгийнхны өмсдөг хувцсаар жигдэрч, бүрэн зэвсэглэсэн
Мэдээллийн алба

Украины Крым мужийн засаг захиргааны төв Симферополь хотын нисэх буудал руу өнгөрсөн шөнө зэвсэглэсэн хүмүүс нэвтэрсэн гэсэн мэдээллийг Украины хэвлэлүүд олон нийтэд цацлаа.
Гэрчүүдийн хэлж байгаагаар, зэвсэглэсэн хүмүүс нь тоогоор 150 орчим, тусгайгийнхны өмсдөг хувцсаар жигдэрч, бүрэн зэвсэглэсэн байна.
Тэд дөрвөн Камаз машинтайгаар нисэх буудлын зурвас руу нэвтэрсэн бөгөөд улсын дугаар, туг далбаа гэх мэт юм байхгүй, ер нь ямар нэг таних тэмдэггүй байжээ.


















