Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зэвсэгт бүлэглэл шорон руу дайрав

Пакистаны зүүн хойд нутгийн Дера-Исмаил-Хан хотын шорон Талибын зэвсэгт бүлэглэлийнхний халдлагад өртөж, улмаар 248 хоригдол суллагдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт бүлэглэл шорон руу дайрав
Зэвсэгт бүлэглэл шорон руу дайрав. Зураг: МҮОНРТ

Пакистаны зүүн хойд нутгийн Дера-Исмаил-Хан хотын шорон Талибын зэвсэгт бүлэглэлийнхний халдлагад өртөж, улмаар 248 хоригдол суллагдсан байна. 100 гаруй цагдаагийн дүрэмт хувцастай зэвсэгт дайчид гар буу, тэсрэх бөмбөг зэргээр зэвсэглэн шорон руу халджээ. Цагдаагийнхан болоод, зэвсэгт бүлэглэлийнхний хооронд олон цаг үргэлжилсэн ширүүн тулаан болж, энэ үеэр 13 хүн амь үрэгдсэний 6 нь цагдаагын албаныхан байсан байна. Тус улсын тагнуулын албанаас халдлага болж болзошгүйг долоо хоногийн өмнө мэдээлж байжээ. Зэвсэгт бүлэглэлийнхэн шорон руу дайрах тактик төлөвлөгөөгөө эртнээс бэлдсэн, нарийн аргатай байсныг цагдаа нар хэлж байсан юм . Тус шоронд Талиб болон бусад террорист бүлэглэлийн гишүүд байсан тухай албаныхан мэдээллээ. Үүнтэй ижил явдал өмнө нь Пакистанд болж байсан. Пакистаны Банну хотын ойролцоох шорон руу халдаж, 400 гаруй хоригдол оргож байжээ. Халдлага болсон Дера-Исмаил-Хан хот нь зэвсэг бүлэглэлүүд олноор орогнодог, аюултай газруудын нэг ажээ.

Түлхүүр үг:taliban prison
Хуваалцах