Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зэвсэгт халдлагын эсрэг шуурхай арга хэмжээ авсан Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Улсын мотобуудлагын батальоны энхийг сахиулагчдад Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар (UNMISS) талархал илэрхийлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт халдлагын эсрэг шуурхай арга хэмжээ авсан Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв
Зэвсэгт халдлагын эсрэг шуурхай арга хэмжээ авсан Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Улсын мотобуудлагын батальоны энхийг сахиулагчдад Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар (UNMISS) талархал илэрхийлжээ.

Тодруулбал, тус улсын Юнити мужийн алслагдмал байрлалтай Жам Жанг суурингийн ойролцоо НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд нутгийн 50 орчим зэвсэгтэй хүний халдлага дайралтад өртөхөд зэргэлдээх Парианг суурин дахь Монголын энхийг сахиулагчид тус хүмүүнлэгийн ажилчдыг хамгаалалтад авч, хүчирхийлэл даамжрахаас сэргийлж, бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр нэмэлт хүч нэн даруй илгээж, шуурхай хариу арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн тухайн бүс нутагт оршин сууж буй иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт цэргүүд гаргаж эргүүл хийх ажлыг ч эрчимжүүлжээ.

Хуваалцах