Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зэвсэгт хүчин аваргуудаа тодруулна

олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, түүнчлэн 20 гаруй түрүүч, байлдагч оролцож байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчин аваргуудаа тодруулна
Зэвсэгт хүчин аваргуудаа тодруулна. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлт, цэрэг спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээний нээлт энэ сарын 6-нд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь сургалтын төвд болжээ.

Энэ тэмцээнийг цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр зохион байгуулж байгаа юм. Мөн туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулах ба энэ нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг тодорхойлох өндөр ач холбогдолтой ажээ.

Тэмцээнд оролцож буй тамирчдын дотор олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, түүнчлэн 20 гаруй түрүүч, байлдагч оролцож байна.

Хуваалцах