Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчин шинэ ахлагч нараар хүрээгээ тэлэв

Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг 2019-2020 оны хичээлийн жилд суралцан төгсөж буй сонсогчид ахлагчийн албанд томилогдон Зэвсэгт хүчний эгнээнд шилжлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчин шинэ ахлагч нараар хүрээгээ тэлэв
Зэвсэгт хүчин шинэ ахлагч нараар хүрээгээ тэлэв. Зураг: МҮОНРТ

Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг 2019-2020 оны хичээлийн жилд суралцан төгсөж буй сонсогчид ахлагчийн албанд томилогдон Зэвсэгт хүчний эгнээнд шилжлээ.

Шинэхэн ахлагч нартай ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр уулзаж ярилцсан бөгөөд тэрбээр Зэвсэгт хүчний ахлагчийн албаны түүх, эрх зүйн орчин, сургалт болон ахлагчийн бүрэлдэхүүний албандаа хандах хандлага, ёс зүйн талаар яриа танилцуулга хийсэн байна. Мөн уулзалтын төгсгөлд "Хүн бүр хариуцсан албандаа үлгэр жишээч байж, сурч мэдэхийн их хүсэл тэмүүлэлтэй байгаарай. Бүтээлч, санаачилгатай бай. Дарга нарынхаа даалгасан ажлыг зүтгэлээр хариулаарай" хэмээгээд цаашдын албанд нь өндөр амжилт хүсчээ.

Хуваалцах