Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс алба хаагчдадаа өргөө цагаан гэр бэлэглэлээ

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгонд аян зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс алба хаагчдадаа өргөө цагаан гэр бэлэглэлээ
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс алба хаагчдадаа өргөө цагаан гэр бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгонд аян зохион байгууллаа. Нэгтгэлийн офицеруудын зөвлөлөөс санаачлан өрнүүлсэн дээрх аяны хүрээнд тус нэгтгэлийн дэд ахлагч Б.Адилбиш, дэд ахлагч Х.Анхбаяр нарт таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Түүнчлэн тус нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж байгаа Төв аймгийн харьяат байлдагч У.Анхбаяр, Э.Жадамба нарын ар гэрт болон Төв аймгийн Зуунмод сумын иргэн З.Уртнасан, Н.Наранцацрал нарт эд материал, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

Энэхүү аяны сэтгэлийн өглөг эзэндээ очих арга хэмжээнд тус нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаныхан оролцов.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

Хуваалцах