Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги 1000 орчим мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өнөөдөр 1000 орчим шар хуас, хайлаас мод тарилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний 339 дүгээр анги 1000 орчим мод тарилаа
Зэвсэгт хүчний 339 дүгээр анги 1000 орчим мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өнөөдөр 1000 орчим шар хуас, хайлаас мод тарилаа.

Тус хамт олон өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ангийн гадна, дотно орчинд мод тарих, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсний дотор Ахлагчийн болон Хугацаат цэргийн алба хаагчдын цэцэрлэгт хүрээлэнг байгуулан тохижуулжээ.

Тэрчлэн шилэн хүлэмжид улаан лооль, өргөст хэмх, цэцэгт баацай, чинжүү, сонгино зэрэг ногоог тариалан цэргийн алба хаагчдын хүнсний хэрэгцээнд ашиглан, багагүй ашиг олсон талаар ангийн захирагчийн материал хэрэгслийн хангалт хариуцсан орлогч, хошууч С.Зоригтбүргэд танилцууллаа.

Мөн ажилтнуудын 40 айлын албан тушаалын байрны орчинд олон тооны модыг тарьж ургуулсны зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулж тохижуулсан байна.

Цаашид ангийн ногоон байгууламжийг өргөтгөн офицер, ахлагч, ажилтнуудын дунд мод тарих, ургуулах хөдөлгөөнийг улам идэвхжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ ажилд албан тушаалтан бүрийн идэвх санаачилга, хичээл зүтгэл юу юунаас чухал хэмээн ангийн захирагч, хурандаа Ц.Батхүү онцолсон юм гэж Зэвсэгт хүчний Жанжиш штабаас мэдээллээ.

Хуваалцах