Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний аварга тогооч нар тодорлоо

Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 12 ангийн 40 гаруй мэргэжлийн тогооч оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тогооч нар тэргүүн байрт шалгарсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний аварга тогооч нар тодорлоо
Зэвсэгт хүчний аварга тогооч нар тодорлоо. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын Материал, техникийн газар, “Зэвсэгт хүчний тогооч-хоол үйлдвэрлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага, “Монголын тогооч нарын холбоо”-ноос хамтран зохион байгуулсан “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд явагдлаа.

Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 12 ангийн 40 гаруй мэргэжлийн тогооч оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тогооч нар тэргүүн байрт шалгарсан юм.

Түүнчлэн удаах байрт Зэвсэгт хүчний 027, гутгаар байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тогооч нар тус тус шалгарсан бол тусгай байрыг Зэвсэгт хүчний 017, 314 дүгээр ангийн тогооч нар эзэллээ. Мөн энэхүү тэмцээний үеэр “Авьяаслаг тогооч”, “Хамгийн холоос ирсэн баг”, “Хамгийн залуу оролцогч”, “Хамгийн настай оролцогч” зэрэг 12 номинацын эздийг тодруулсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах