Зэвсэгт хүчний баг "Аравт" морин цэргийн уралдааны хоёрдугаар байрт орлоо
морь хөтлөгчдийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчин, ахлагч М.Ням, дэд ахлагч Г.Билгүүн нар хамгийн богино хугацаанд хөтөлж түрүүлэн цомын эзэд боллоо.
Мэдээллийн алба

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Тувагийн Кызыл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистан зэрэг улсын Зэвсэгт хүчний баг оролцсон бөгөөд Монголын баг тамирчид өрсөлдөгчдөөсөө ур чадварын хувьд илүү байлаа.
Олон улсын "Аравт" морин цэргийн уралдааны нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт ОХУ, хоёрдугаар байрт Монгол Улс, Узбекистан, гуравдугаар байрт Казахстан улсын морьт тасгууд шалгарав. Мөн “Аравт” морин цэргийн уралдааны нэг төрөл болох морь хөтлөгчдийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчин, ахлагч М.Ням, дэд ахлагч Г.Билгүүн нар хамгийн богино хугацаанд хөтөлж түрүүлэн цомын эзэд боллоо.
Ташрамд дуулгахад, "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахлагчаар ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, дасгалжуулагчаар ЗХЖШ-ын СБЗХ-ийн БТСТ-ын дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний 013, 084, 123, 124, 327, 330, 350 дугаар ангиас 16 тамирчин цэргийн алба хаагч оролцсон юм.

Батлан хамгаалах яам


















