Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний жанжин тугийг заллаа

Ийнхүү “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн, Маршал хүндэтгэлийн танхим”-даа ёс төртэй заллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний жанжин тугийг заллаа
Зэвсэгт хүчний жанжин тугийг заллаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайдын “Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг шинээр бүтээх тухай тушаалын дагуу Зэвсэгт хүчний Жанжин тугийг шинээр бүтээснээ ЗХЖШ-т гардуулах, “Бүгд Найрамдах Монгол Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейд шилжүүлэн өгч хадгалуулах ёслолын ажиллагаа наадмын өмнөх өдөр болсон билээ.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Зэвсэгт хүчний Жанжин тугийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт гардуулан өгсөний дараа “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийгМонгол цэргийн музейд хадгалуулах БХ-ын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу уг тугийг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа нар МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хүндэтгэлтэйгээр хүлээлцлээ.Ийнхүү “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн, Маршал хүндэтгэлийн танхим”-даа ёс төртэй заллаа.

Хуваалцах