Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зэвсэгт хүчний хугацаат цэргүүд шатрын тэмцээнд манлайллаа

Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн нэгтгэл, ангид цэргийн жинхэнэ алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний хугацаат цэргүүд шатрын тэмцээнд манлайллаа
Зэвсэгт хүчний хугацаат цэргүүд шатрын тэмцээнд манлайллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Дотоодын цэргийн штабаас энэ сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн нэгтгэл, ангид цэргийн жинхэнэ алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээний нээлтийн ёслолд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, ЗХЖШ-ын АУГ-ын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцсон юм.

Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 12 ангийн 64 хугацаат цэргийн алба хаагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 032 дугаар хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч Ё.Эрдэмдалай, дэд байрт Зэвсэгт хүчний 029 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч П.Өсөхбаяр, гутгаар байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Отгонбуудай, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Н.Хүслэн нар шалгарлаа.

Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 7 ангийн 21 тамирчин оролцсон юм. Тэргүүлсэн дайчдад Дотоодын цэргийн штабаас баяр хүргэж, шагнал гардууллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах