Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлага хамт олон ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүллээ

ахлах ахлагч Э.Даваажамцад Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлага хамт олон ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүллээ
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлага хамт олон ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногийн хугацаанд туулан Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг ард түмэндээ илтгэн харуулсан билээ. Тэрбээр зорьсон зорилгодоо хүрснээ илтгэхээр өчигдөр Зэвсэгт хүчний Хуурай замын Цэргийн командлалд очсон юм.

Түүнийг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр болон командлалын бие бүрэлдэхүүн хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Э.Даваажамц Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан мөрдэс нэгт ахан дүүсийнхээ урам зоригийг бадрааж, ирээдүй хойч үедээ эх орноо хайрлах эр цэргийн бахархлыг үлгэрлэн харуулж Ховд-Улаанбаатар-Дорнод аймгийн чиглэлд гүйн “Хэт холын зайн гүйлтийн төрөл”-д Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд Хуурай замын цэргийн командлалын удирдлага, хамт олны зүгээс талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр ахлах ахлагч Э.Даваажамцад Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн юм.

Ахмад Ц.Ганбат

Хуваалцах