Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг үргэлжилж байна

Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын дараа орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, салбарт үргэлжлүүлэн ажиллана

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг үргэлжилж байна
Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад явагдсаар байна. Энэ долоо хоногт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 353, 334, 017, 326 дугаар ангид үргэлжилж, офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг тогтоож байгаа юм.

Түвшин тогтоох үзлэгийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн зохион байгуулж байгаа бөгөөд тэд Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын дараа орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, салбарт үргэлжлүүлэн ажиллана.

Хуваалцах