Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зэвсэгт хүчний олс таталтын аваргуудаа тодорлоо

Зэвсэгт хүчний 2022 оны олс таталтын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж, аваргуудаа тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний олс таталтын аваргуудаа тодорлоо
Зэвсэгт хүчний олс таталтын аваргуудаа тодорлоо. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 2022 оны олс таталтын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж, аваргуудаа тодрууллаа. Олс таталтын тэмцээнд Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, ангийн баг тамирчид оролцоход эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги, дэд байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, гутгаар байрыг бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС-ийн баг тамирчид эзэллээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮХБИС-ийн баг, дэд байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гутгаар байрт хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид шалгарлаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах