Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас мэдээлж байна
хурдаа тохируулж халтиргаа, гулгаатай замаар анхаарал болгоомжтой зорчих, шөнийн цагаар тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв хэрэглэх, жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, зорьсон газартаа аюулгүй хүрэхийг зөвлөж байна.
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссын тогтоолоор энэ оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон. Эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнийг ачаалал 90 орчим хувиар буурсан. Өнөөдрийн байдлын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлээгүй байгаа тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал 60 орчим хувьтай хэвийн үргэлжилж, өмнө нь хэрэгжиж байсан улсын дугаарын хязгаарлалт үйлчилж байна.
“Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал харьцангуй тайван байсан. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн Шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл 79.1 хувиар, үүнээс осол, хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 81.7 хувиар, гэмтэж бэртсэн хүн 76.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байсан. Энэ оны эхний 2 дугаар сарын байдлаар 264 осол, хэрэг бүртгэгдэж, 30 хүний амь хохирч, 163 гэмтэж бэртсэн ба нийт амь хохирсон иргэдийн 90 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна.
Орон нутгийн замд бүртгэгдсэн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй улмаас бусад жолооч нарт харагдахгүй араас нь мөргөх, шөнийн цагт гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв хэрэглээгүй /холын гэрэлтэй зорчиж бусад жолоочийн нүдийг гялбуулж, зорчих баримжаа алдах/, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох зэргээс шалтгаалж осол, хэрэг буурахгүй байна. Нийслэлд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, уулзвар нэвтрэх, тэмдэг тэмдэглэл зөрчих, хурд хэтрүүлэх, явган зорчигч нар гарц, гарамтай хэсгээр зам гарахгүй, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг буруу үйлдлийн улмаас осол, хэрэг мөн л буурахгүй байна.
Энэ оны 3 дугаар сарын 8-ний өдрийн байдлаар хурд хэтрүүлж, замын хөдөлгөөнд оролцсон 23.327 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.31,32, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2.659 зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу тус тус хариуцлага тооцож учирч болох осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамт уулзаж суусан найз нөхөд, албан байгууллагын удирдлагууд дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие биедээ шаардлага тавихыг анхааруулж байна.
УОК болон НОК-ын шийдвэр, түүний хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийтийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод Цагдаагийн байгууллага мэргэжлийн бусад чиг үүргийн байгууллагатай хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Холбогдох баримт бичгийг бүрдүүлэн орон нутгийн чиглэлд зорьсон жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам, орчны байдалд хурдаа тохируулж халтиргаа, гулгаатай замаар анхаарал болгоомжтой зорчих, шөнийн цагаар тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв хэрэглэх, жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, зорьсон газартаа аюулгүй хүрэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Дэслэгч Э.Өнөболд, Зэвсэгт хүчний Жанжин штаб


















