Зэвсэгт хүчнийхний Соёл спортын төв ашиглалтад орлоо
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа улам эерэгээр таниулж яваа энхийг сахиулагчдыг бэлтгэн сургах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Спорт цогцолбор ашиглалтад орлоо.
Мэдээллийн алба

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа улам эерэгээр таниулж яваа энхийг сахиулагчдыг бэлтгэн сургах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Спорт цогцолбор ашиглалтад орлоо. Түүнчлэн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Соёл спортын төв ашиглалтад орж цэрэг эрс байнгын бэлтгэл сургуулилтаа гүйцэтгэхэд торох саад үгүй болов. Спортын цогцолборуудыг Барилгын цэргийн анги болоод "Нарта" компани гүйцэтгэсэн юм. Спорт цогцолборууд хоёр өдөр дараалан нээгдсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан нарын удирдлагууд оролцсон юм.


















