Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100 давжээ

Мьянмар улсад Ауюлгүйн хүчнийхэн болон Мусульманы цөөнх буюу "Рохинжа" зэвсэгт бүлгийн хооронд болсон мөргөлдөөнд өртөж амиа алдсан хүний тоо 100 хол давсан талаар тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100 давжээ
Зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100 давжээ. Зураг: МҮОНРТ

Мьянмар улсад Ауюлгүйн хүчнийхэн болон Мусульманы цөөнх буюу "Рохинжа" зэвсэгт бүлгийн хооронд болсон мөргөлдөөнд өртөж амиа алдсан хүний тоо 100 хол давсан талаар тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Өнгөрсөн баасан гарагт алан хядагчид Мьянмарын баруун нутагт орших Ракхайн мужийн 30 гаруй бүс газарт зэвсэгт халдлага хийсэн юм. Үүний дотор цэргийн болон цагдаагийн байгууламж бүхий газар ч багтсан байна. Харин зэвсэгт халдлагын дараа алан хядагчид хөрш зэргэлдээ тосгонд хорогдохоор зугтсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Мьянмарын зэвсэгт хүчний цэргүүд алан хядагчдыг устгахаар өргөн цар хүрээг хамруулан хөрш зэргэлдээ тосгоныг самнах ажиллагааг эхлүүлсэн байна. Тус улсын Засгийн газраас өгсөн мэдээллээр зэвсэгт мөргөлдөөний улмаас 12 цагдаа амиа алдсан бол террорист бүлгийн 80 гаруй дайчин устгагдсан талаар онцолсон юм. Үүний зэрэгцээ алан хядагчид нутгийн энгийн номхон оршин суугчдыг Мьянмарын эрх баригчидтай хамтарсан гэж буруутган үзэж, улмаар тэдний аминд хүрсэн хэмээн тус мэдээлэлд дурдсан байна.

Харин алан хядах бүлэг тус зэвсэгт халдлагыг үйлдэх болсон шалтгаанаа цахим хэлбэрээр мэдэгдсэн юм. Тэдний хийсэн мэдэгдэлд тус улсын зэвсэгт хүчний талаас энгийн иргэдэд ихээхэн хэмжээний дарамт шахалт очдог төдийгүй эдгээр энгийн иргэд хүчирхийлэлд өртөж байгаа тул тэднийг хамгаалах зорилготойгоор тус үйл ажиллагааг зохион байгуулсан гэж онцолсон байна.

Үүнтэй холбогдуулан Олон улсын хүний эрхийн байгууллагаас цаашид дахин зэвсэгт мөргөлдөөн гарч, үүний улмаас олон арван энгийн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул үүнд сэтгэл зовниж байна гэдгээ илэрхийлээд буй юм байна.

Хуваалцах