Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зэвсгийн агуулахын дэлбэрэлтээс шалтгаалан гал унтраах ажиллагааг түр зогсоожээ

Казахстаны өмнө хэсэгт зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраах ажиллагаа дэлбэрэлтүүдээс болж түр зогсоолоо гэж Дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаев мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсгийн агуулахын дэлбэрэлтээс шалтгаалан гал унтраах ажиллагааг түр зогсоожээ
Зэвсгийн агуулахын дэлбэрэлтээс шалтгаалан гал унтраах ажиллагааг түр зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Казахстаны өмнө хэсэгт зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраах ажиллагаа дэлбэрэлтүүдээс болж түр зогсоолоо гэж Дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаев мэдэгдлээ.

44 мянга гаруй хүн амтай Арысь суурингийн ойролцоо даваа гарагийн өглөө зэвсгийн агуулах шатаж, хэд хэдэн дэлбэрэлт болсон юм. Хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ослын газарт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев очжээ.

Энэ дэлбэрэлт, галын улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн 165 хүн эмнэлэгт хандсаны 89 нь хэвтэн эмчлүүлж, 15 нь сэхээнд байгаа юм. “Агуулахад дэлбэрэлтүүд болж байгаатай холбогдуулан гал унтраах ажиллагааг түр зогсоолоо. Батлан хамгаалах яамтай хамтран өнөөдөр гал унтраах ажлаа эхлэх болно” гэж Тургумбаев мэдэгдсэн байна.

Хотод гал түймрийн 23 хэсэг ажиллаж, орон сууцны 19, аж ахуйн барилгын 9, байгалийн 14 түймрийг унтраажээ. Цагдаагийн ажилтнууд Арысь хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үед дэлгүүр, орон сууц тоносон гурван этгээдийг саатуулсан аж.

Хуваалцах