Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: Байгаль орчны тухай хуульд иргэдийн мэдэх эрхийг хангасан заалт нэмэхээр тусгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Байгаль орчны тухай хуульд иргэдийн мэдэх эрхийг хангасан заалт нэмэхээр тусгав
ЗГ: Байгаль орчны тухай хуульд иргэдийн мэдэх эрхийг хангасан заалт нэмэхээр тусгав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг” гэсэн 14 дүгээр зүйлд “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалтыг нэмж байна.

Мөн хуулийн “Аймаг, нийслэл, сум дүүргийн… Засаг даргын бүрэн эрх” гэсэн 16, 17 дугаар зүйлд “харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмэхээр тусгасан байна.

Хуваалцах