Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: ЕБС-ийн сурагчид ирэх сарын 19-ний өдрөөс амарна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын ээлжит

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: ЕБС-ийн сурагчид ирэх сарын 19-ний өдрөөс амарна
ЗГ: ЕБС-ийн сурагчид ирэх сарын 19-ний өдрөөс амарна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралттай холбоотойгоор шийдвэр гаргасан байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр гаргасан шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хичээллээд 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 2021 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл амрахаар болж байна.

Харин Их дээд сургууль, коллежийн хувьд нэгдүгээр сарын эхээр өвлийн төгсөлт хийх бөгөөд ингэхдээ сургууль тус бүр хичээлийн хөтөлбөр, цаг үеийн нөхцөл байдлаасаа хамаарч амралтаа зохицуулах аж.

Мөн ханиад томуу харьцангуй бага, хүүхдүүдийн ирц сайн байгаа тул цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах эсэх асуудлыг хөндөөгүй гэдгийг салбарын сайд хэллээ.

Хуваалцах