Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж, “Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүллээ
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж, “Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.

Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог. БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна.

Хуваалцах