Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна
ЗГ: Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ.

Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна.

Хуваалцах