Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Үүнд:

· Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

· Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны төсвийн орлогын доод, зарлагын дээд хязгаарыг баталж, үүнд нийцүүлэн 2022 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

· Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийж, энэ сарын 2-4-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Энэ айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Хуваалцах