Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болж, "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулна
ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болж, "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

Мөн тус хуралдаанаас дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавина. Энэ онд Азийн хөгжлийн банкны зээлээр хийж байгаа өргөтгөл, шинэчлэлтийг үргэлжлүүлж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр хоёр эгнээ зам тавьж эхлэх юм.

Хуваалцах