Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчим эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй тохиолдолд концессын гэрээг цуцлах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгийг анхаарууллаа.

Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулжээ.

Хуваалцах