Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан. Шинэч

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна
ЗГ: Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боллоо. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан. Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм.

Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Хуваалцах