Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
ЗГ: Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлнэ.

Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны долоодугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Хуваалцах