Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг даалгав
ЗГ: Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг даалгав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

Үүнд:

- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

- “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.

- Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

Хуваалцах