Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Вакцины III тунд 134.991 хүн хамрагджээ

Засгийн газраас дөрвөн төрлийн вакцины нийт 6.188.590 тунг татан авч, хүн амаа вакцинжуулж байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Вакцины III тунд 134.991 хүн хамрагджээ
ЗГ: Вакцины III тунд 134.991 хүн хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас дөрвөн төрлийн вакцины нийт 6.188.590 тунг татан авч, хүн амаа вакцинжуулж байна. Вакцины нөөц хангалттай байгаа учир амын дунд дархлаажуулалт өндөр хувьтай явагдаж байна. Есдүгээр сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 69.0 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 64.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн вакцины гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 139.991 хүн хамрагджээ.

Улсын хэмжээнд өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 6114, хөхүүл эмэгтэй 5772, 12-15 насны хүүхэд 183.564, 16-17 насны 74.655 хүүхэд вакцины эхний тундаа хамрагдсан байна.

Хуваалцах