ЗГХЭГ-ын даргад Бэрхийн далд уурхайн музейн удирдах хорооны гишүүд ажлын явцаа танилцууллаа
Бэрхийн уурхайг анх 1954 оны есдүгээр сарын эхээр малчин Санжаа Жоншит толгойгоос хэдэн алаг чулуу авч богцонд хийж ганзагалаад
Мэдээллийн алба

Бэрхийн уурхайг анх 1954 оны есдүгээр сарын эхээр малчин Санжаа Жоншит толгойгоос хэдэн алаг чулуу авч богцонд хийж ганзагалаад Хар Ямаатын уурхайн геологичдод үзүүлсэн нь хайлуур жонш байжээ. Улмаар 1954 оны есдүгээр сард СовМонголметалл нийгэмлэгийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж Бэрхийн уурхайн шавыг тавьж анхны малталтуудыг эхэлслэн түүхтэй. 1994 он хүтэл олборлолтын ажлыг ашиглалтын 8-р түвшин хүртэл явуулж, тогтоогдсон нөөцийг бүрэн ашиглаж дууссан байна. Бэрх хотыг түшиглэн байгуулах Монгол Улсын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв бий болсноороо дараах ач холбогдолтой.
Үүнд:
- Уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид Сургалт судалгааны баазтай болно
- Далд уурхайн музей нь газрын доорх малталт, уулын ажлын дараалалыг бодит үзмэрүүдээр харуулна
- 2-р босоо амны байгууламж болон Уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж Сургалт судалгааны төв болгох
- Компрессорын барилгыг сэргээн засаж Эрдсийн музей байгуулах
- Далд уурхайн өрөмдлөгийн ажил харуулсан, бэхэлгээний төрлүүдийг, тэсрэх материалын агуулах ухаж ачих, тээвэрлэх процессийг харуулах юм.

Эх сурвалж: УУХҮЯ


















