Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан тохиолдол бүртгэгджээ

Дэлхийн 20 гаруй улс оронд дэгдсэн зика вирусын халдвар ихэвчлэн шумуулаар дамждаг болохыг бид та бүхэнд мэдээлж байсан. Харин тус вирус бэлгийн замаар дамжин халдварласан тохиолдол АНУ-д бүртгэгджээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан тохиолдол бүртгэгджээ
Зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 20 гаруй улс оронд дэгдсэн зика вирусын халдвар ихэвчлэн шумуулаар дамждаг болохыг бид та бүхэнд мэдээлж байсан. Харин тус вирус бэлгийн замаар дамжин халдварласан тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Тодруулбал, Техас муж улсын Даллас хотод зика вирусын халдвар авсан өвчтөн эмэгтэйн тохиолдлыг эмч нар судлаад, эрэгтэй хүний үрийн шингэнээр зика вирус халдварласан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Холбогдох албаныхны мэдээлснээр өвчтөн өөрөө халдвар тархсан бүс нутагт зорчоогүй, харин түүний хамтран амьдрагч зика вирусын халдвар дэгдсэн орнуудын нэг болох Венесуэлд саяхан аялсан юм байна.

Зика вирус бэлгийн замаар мөн халдварлах эрсдэлтэйг ийнхүү тогтоосны дараа АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зика вирусын халдвараас сэргийлэх тухай зөвлөмжөө шинэчилсэн байна. Энэхүү шинэчилсэн зөвлөмжид шумууланд хатгуулахаас сэргийлэх, мөн зика вирусын халдвар авсан эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх зэргийг зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх оновчтой аргаар нэрлэсэн байна. Техаст илэрсэн тохиолдол зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан анхны тохиолдол биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Өмнө нь 2013 онд Полинезийн арлуудад мөн ийм тохиолдол бүртгэгдэж байжээ.

Хуваалцах