Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зимбабвед үймээн самуун 7 хоног үргэлжилж байна

Шатахууны үнийн өсөлтөөс болж Зимбабвед эсэргүүцэл үймээн самуун 7 хоног үргэлжилж байна. Эсэргүүцлийг зогсоохын тулд Зимбабве улсын нийслэл Хараре хотын

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зимбабвед үймээн самуун 7 хоног үргэлжилж байна
Зимбабвед үймээн самуун 7 хоног үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Шатахууны үнийн өсөлтөөс болж Зимбабвед эсэргүүцэл үймээн самуун 7 хоног үргэлжилж байна. Эсэргүүцлийг зогсоохын тулд Зимбабве улсын нийслэл Хараре хотын олон газар цэргүүд зэвсэглэн дайрсан гэх мэдээллүүд байна. Албаны бус мэдээллээр өнгөрөгч 7 хоногт 8 хүн нас барсан байна.

Зимбабын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва шатахууны үнийг огцом өсгөж байгаагаа энэ сарын эхээр зарласан байна. Үнийн өсөлт шатахууны хомсдлыг зогсоох зорилготой байсан ч, одоо тус улс хамгийн өндөр үнэтэй шатахуунтай улс болоод байгаа юм байна. Үүнээс болж олон жилийн туршид эдийн засгийн хувьд хүнд хэцүү байсан Зимбабве elvsy ард иргэд ажилдаа нийтийн тээвэр автобусаар ч явах боломжгүй болсондоо бухимдацгаан нийслэл Хараре болон Булавайо хотод эсэргүүцэл эхэлжээ.

Өнгөрөгч 7 хоногт Зимбабве 1,24 Америк доллар байсан шатахуун одоо 3,31 доллар болсон байна. Нийтийн тээвэр автобусаар зорчих үнэ 1,5 доллараас 3,5 доллар болж өсчээ.Үүссэн нөхцөл байдлын улмаас Давосын эдийн засгийн чуулганд оролцох гэж байсан Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва даваа гарагт Европ хийх айлчлалаа цуцалсан байна.

Хуваалцах