Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зимбабвийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна

Зимбабвийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна. Нийслэл Хараре хотод цэргүүд ирж, лхагва гарагт дэлбэрэлт, буун дуу гарсныг хэвлэлүүд мэдээлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зимбабвийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна
Зимбабвийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна. Зураг: МҮОНРТ

Зимбабвийн улс төрийн зөрчил хямрал буун дуу гаргахад хүргэж байна. Нийслэл Хараре хотод цэргүүд ирж, лхагва гарагт дэлбэрэлт, буун дуу гарсныг хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ явдлаас өмнөхөн Зимбабвийн армийн жанжин генерал Константино Чивенга, Ерөнхийлөгч Роберт Мугабегийн удирддаг эрх баригч намынхныг цэвэрлэж дуусгана гэж мэдэгдсэн байна.

Зимбабвет үүсээд байгаа улс төрийн хямрал нь тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе, дэд ерөнхийлөгчөө халсантай холбоотой. Дэд ерөнхийлөгч асан Мнангагва нь 93 нас зооглоод байгаа Зимбабвийн ерөнхийлөгч Мугабег залгамжилж дараагийн ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байсан. Гэвч түүнийг өнгөрөгч 7 хоногт итгэл эвдэж, төрийн эргэлт хийхийг оролдсон гэдэг шалтгаанаар халсан учраас одоогийн ерөнхийлөгчийн эхнэр Грейс Мугабе Зимбабвийн дараагийн ерөнхийлөгч болох боломж бүрдээд байгаа юм.

Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарын хагарал одоо Мугабегийн тэргүүлдэг эрх баригч намыг талцал хуваагдалд хүргээд байна. Харин Зимбабвийн армийн жанжин, генерал Константино Чивенга нь ерөнхийлөгч Мугабег дэд ерөнхийлөгчөө халснаас хойш түүний шийдвэрийг эсэргүүцэн тэмцэлдэх болсон.

Улмаар улс төрийн хямрал зөрчил газар авч, цэргийн дарга эрх баригч намынханд цэвэрлэгээ хийж дуусгахад бэлтгэж байгаагаа мэдэгдэж, зэвсэглэсэн танкууд цэрэг хүчнийхэн Хараре хотын гудамжинд гараад байна. Лхагва гарагт ерөнхийлөгч Мугабегийн ордны ойролцоо буун дуун сонсдсон тухай гэрчүүд мэдээллээ.

Гэвч одоогоор цэргүүд ямар зорилготой болох нь тодорхойгүй байна гэж хэвлэлүүд бичиж байна. Эгэл жирийн иргэдийг цэргийнхний үйлдлээс айж болгоомжлох хэрэггүй гэж эх сурвалжууд хэлж байгаагаас гадна цэргүүд зөвхөн хамгаалах зорилготой гэж мэдээлж буй юм байна.

Хуваалцах