Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗХЖШ-ын 2021 оны шилдэг хамт олон болон албан тушаалтнуудыг зарлаж, шагнал гардуулна

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 21-ний өдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗХЖШ-ын 2021 оны шилдэг хамт олон болон албан тушаалтнуудыг зарлаж, шагнал гардуулна
ЗХЖШ-ын 2021 оны шилдэг хамт олон болон албан тушаалтнуудыг зарлаж, шагнал гардуулна. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 21-ний өдөр боллоо.

Энэхүү хуралдааныг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба удирдаж явуулсан бөгөөд доорх номинацаар шилдгүүдийг шалгаруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд:

-Тэргүүний нэгж;

-Тэргүүний удирдах албан тушаалтан;

-Тэргүүний ахлах мэргэжилтэн;

-Тэргүүний мэргэжилтэн;

-Тэргүүний туслах мэргэжилтэн;

-Тэргүүний ажилтан албан хаагч.

Хуралдаанаас дээрх номинацад нэр дэвшүүлсэн хамт олон, албан тушаалтны энэ оны ажлын гүйцэтгэл, тайланг нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал, ЗХЖШ-ын тэргүүний нэгжид 7 газар, хэлтэс өрсөлдсөн бол тэргүүний удирдах ажилтанд 4, тэргүүний ахлах мэргэжилтэнд 6, тэргүүний мэргэжилтэнд 7, тэргүүний туслах мэргэжилтэнд 6, тэргүүний ажилтан албан хаагчид 2 албан тушаалтан нэр дэвшиж, 2021 оны үйл ажиллагааны тайлан, ажил байдлын тодорхойлолтыг нь ирүүлсэн байна.

Хуваалцах