Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗХЖШ-ын дарга А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгчээ

ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗХЖШ-ын дарга А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгчээ
ЗХЖШ-ын дарга А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа аваад зургаан сар болж байгаа. Тэрбээр ажлаа хүлээн авсан даруйдаа Монгол Улсын бүтээн байгуулалт, Төмөр замын доод бүтэц барих ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ дайчлан ажилласан.

Гэвч ЗХЖШ-ын дарга А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Энэ талаар хошууч генерал А.Ганбатаас тодруулахад, “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб болон нийт ажилчид зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэв.

Ташрамд дуулгахад, ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилох юм байна.

Хуваалцах